МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр найз Улсын начин Э.Энхбатыг зодсон гэх мэдээлэл гараад байгаа билээ.Түүний биеийн байдал хүнд, Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа талаар эхнэр нь өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтийн сүлжээнд хамгийн анх мэдээллэсэн юм. Ийнхүү дээрх хэргийн талаарх мэдээллийг Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэгээс тодрууллаа.
Б.Нандинцэцэг: Нөхрийгөө Зүлэг ногоон дэвжээн дээрээ барилдаж явахыг нь хармаар байна
Улсын начин Э.Энхбатын биеийн байдал ямар байгаа вэ? Н.Түвшинбаяр зодсон гэх мэдээлэл үнэн үү?
Х.Баттулга: “Н.Түвшинбаяр аварга хүн зодох нь байтугай хүнд гар хүрээгүй”
ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Цагдаагийн хурандаа П.Батбаатар “2017-06-24нд Булган аймгийн цагдаагийн газар дуудлага ирсэн. Булган аймгийн 6р хорооны “Тэрэм” хүнсний дэлгүүрийн хашаанд Иргэн Б, А 2г Н.Түвшинбаяр зодоод байна гэх дуудлага ирсэн. Одоогийн байдлаар байцаалт авсан, шалгалтын явцдаа байгаа” хэмээн хэлж байсан юм.
Харин Ерөнхийлөгч Х.Баттулга: “Түвшинбаяр аварга хүн зодох нь байтугай хүнд гар хүрээгүй. Энэ бол сонгуулийн үеийн хар PR. Ийм худал мэдээлэлд итгэхээ болих хэрэгтэй” хэмээж байсан.
Ямартаа ч уг хэрэг “худлаа мэдээлэл” хэмээн хаагдаж байсан.
Дээрх хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд “Шалгалтын ажиллагаа дуусаагүй тул начин Э.Энхбаярыг Н.Түвшинбаяр аварга зодсон гэдэг нь одоогоор нотлогдоогүй. Эхнэр нь ийнхүү мэдээлсэн тул цагдаагийн байгууллагаас Н.Түвшинбаярыг шалгаж байна” хэмээн хэлсэн юм.
Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн “Найдвар алддаггүй Найдангийн Түвшинбаяр” хэмээн нэр алдраа дуурсгасан аваргын ээлжит сенсаци сайн найзыгаа зодсон хэргээр үргэлжиллээ.