Булган аймгийн Могод сумын харьяат бөх, улсын начин Э.Энхбат Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга, МҮОХ-ны Ерөнхийлөгч, дотны найз Н.Түвшинбаярт зодуулсны улмаас маш хүнд бэртсэн. Тэрбээр ГССҮТ-ийн сэхээнд эмчлүүлж байгаад БНСУ-д очсон, одоогоор ухаан ороогүй байна.
БНСУ-д очоод Э.Энхбат начныг эмнэлэг рүү авч яван, гэр бүлийнхнийг нь 14 хоног тусгаарлажээ. Улмаар өдөр бүр биеийнх нь байдлыг цахимаар харуулж, эмчилгээний явцыг мэдээлж байгаа гэнэ. Хэрвээ Монголоос 1-2 хоног л хоцорч очсон бол эмчлэх боломжгүй, найдваргүй болох байсныг БНСУ-ын эмч нар хэлжээ.
Одоогоор аппаратыг нь салгавал зүрх нь шууд зогсох эрсдэлтэй байгаа тул MRI шинжилгээ өгөөгүй байгаа гэнэ. Тиймээс биеийн байдлыг нь харзнаж байгааг гэр бүлийнхэн нь хэлжээ.