Олимпийн аварга Н.Түвшинбаярт зодуулж, хүнд гэмтсэн улсын начин Э.Энхбат БНСУ-д эмчлүүлж байгаа билээ.
Түүнчлэн цахим орчинд “Энхбат начны бие сайжирсан” гэх мэдээлэлд Э.Энхбат начны төрсөн дүү Э.Энхмаагаас “Амны билгээс ашдын билэг. Сайхан зүйл мөрөөдөж бичсэн байх даа. Бид бүхний хувьд ийм өдөр ирэхийг тэсэн ядан хүлээж сууна. Ахын минь төлөө залбирч суугаа хүмүүст чин сэтгэлээсээ баярлалаа” хэмээсэн билээ.
Тэгвэл Э.Энхбат начны эхнэр Б.Нандинцэцэг цахим хуудастаа:
“Эхнэр хүүхдээ орхихгүй гэдгийг нь мэдэж байгаа болохоор итгэлээ алдчихгүйг хичээн хоног тоолон хүлээнэ. Эрүүл саруул хамтдаа сайхан амьдарна гэж хүсээд энэ л орчлонд залбирч сөхөрч, мөргөн гуйж сууна. Хайрт хань минь, босоод ирээч” гэсэн байна.