Нора. Энэ нэрийг уншмагц өвөрмөц төрхтэй модель бүсгүй таны санаанд бууж байгаа болов уу. Харин түүний жинхэнэ нэрийг Д.Оюунномин гэдэг. Монгол моделиуд дундаас олон улсад хамгийн өндөр амжилт гаргасан тэрбээр Нью-Йорк, Милан, Парис, Токио, Сингапур, Хонг Конгийн загварын агентлагт харьяалагдахын зэрэгцээ дэлхийд нэр хүндтэй Chanel, Hermes, Vivienne Westwood (брэнд дизайнер), Emilio Pucci зэрэг брэнд болон Монголын бүхий л чадварлаг, томоохон дизайнеруудтай хамтран ажилладаг.
16 жил загвар өмсөж буй Нора 40 гаруй орноор аялж, 10 гаруй улсад амьдарч, ажиллаж байсан ч таны төсөөлснөөс ч илүү гэр бүлсэг нэгэн. “Тэр бүлээс өөр үнэ цэнэтэй зүйл энэ ертөнцөд хаана ч байхгүй. Миний ээж, эгч, дүү нараас минь чухал зүйл хаа ч үгүй” хэмээх тэрбээр сүүлийн арваад жилийг хилийн чанадад өнгөрүүлэхдээ энэ бүхнийг илүүтэй ухаарсан биз ээ.
MNTM нэвтрүүлгийн шүүгч, хөтлөгчөөр ажиллаж байсан Нора тэгвэл эх орондоо түр ирээд байна.