Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Үрийн улаанбуудайн үнийг 30 хувь хөнгөлөхөөр болжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Цар тахлын улмаас давагдашгүй нөхцөл үүссэн учир Хөдөө аж ахуйг дэмжих санд импортоор нийлүүлсэн үрийн улаанбуудайн үнийг 30, тэжээлийн таримал ургамал болон төмсний үр, нийлэг хальсан хучлагын үнийг 50, хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийг 80 хувиар хөнгөлж олгохоор болсон байна.

Энэ жил 389 мянган га-д үр тариа, үүнээс 368 мянган га-д улаанбуудай, 18 орчим мянган га-д төмс, 10 орчим мянган га-д хүнсний ногоо, 66 мянган га-д малын тэжээл, 40 мянган га-д тосны ургамал, 7,000 га-д жимс, жимсгэнэ тариална.

Ингэснээр 496 орчим мянган тн үр тариа, үүнээс 471 мянган тн улаанбуудай, 222 мянган тн төмс, 116 мянган тн хүнсний ногоо, 170 мянган тн малын тэжээл, 26 мянган тн тосны ургамал, 3,000 тн жимс, жимсгэнэ хураан авч 360 мянган га-д уринш боловсруулахаар төлөвлөжээ.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газар

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!