Ийм турьхан бүсгүй хоолны салбарт хүчтэй гарч ирсэнд анх хараад гайхаж байлаа. Гоо үзэсгэлэнтэй, дээр нь сонгодог урлагийн мэргэжлийн авьяастан бол “Silk road”-ийн Л.Амармэнд. Бид түүнийг “Өглөөний хүн” булангаараа онцолж байна.
MPM, Мөсөн өргөө, ДБЭТ гэхчлэн томоохон газруудад болдог бүх өндөр хэмжээний тоглолт, арга хэмжээ, эвeнтийн катeрингийн ард “Silk road”-ийн Л.Амармэнд баг хамт олонтойгоо зогссоор олон жил болжээ. “Silk road”-ийн Амараа гэвэл түүнийг танихгүй мэдэхгүй хүн байхгүй болтол үйлчилгээний соёл, катeринг үйлчилгээний стандартыг хамт олныхоо хамт нэвтрүүлж чадсаныг өнөөдөр бахархалтайгаар дурьдах хэрэгтэй.
Харин хэдхэн хоногийн өмнө 20 жилийн ойгоо УДЭТ-т хийж, сонгодог үдшээр хүндэт зочиддоо бэлэг барьсан нь үнэхээр сюрприз байж чадлаа. Тэрбээр өөрийн төгөлдөр хуурын онцгой авьяас, мэргэжлийн ур чадвараа энэ л үдэш зочид, үйлчлүүлэгчиддээ харуулж, зарим нь бүр нулимстай түүнийг тоглолтыг бишрэн суусан. Мөн “SILK ROAD 20” хүндэтгэлийн тоглолтод Москвагийн Филармонийн гоцлол төгөлдөр хуурч Константин Хачикян урилгаар ирж тоглосон нь онцгой том бэлэг байсан юм. Тэрээр Рахманиновын нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын тэмцээний алтан медалийн шагнал хүртсэн гайхалтай уран бүтээлч гэдгийг сонгодог урлагийн балиашигууд маш сайн мэдэх биз ээ. Ер нь л энэ үдэш бүхэлдээ гайхалтай байхад Амараа захирлын үүрэг хамгийн чухал байсан гэдгийг үүсгэн байгуулагч Я.Энхээ бахархалтайгаар хэлж байлаа.
СУИС-ийн багш, хээнцэр дэгжин, турьхан бүсгүй 2007 оноос хоол, үйлчилгээний салбарт хөл тавьсан нь саяхан мэт. Сонгодог мэдрэмж, рeсторан, хүлээн авалтын соёлын стандартыг төгс шийдсэн бүсгүй Silkroad Restaurant-ы салшгүй хэсэг, шилдэг СEO билээ. Тэрбээр өөрийн “Янжинлхам” хөгжмийн сургуулийг жилийн өмнө үүсгэн байгуулж, хүүхдүүдийг сонгодог урлагт дурлуулах их үйлсээс хойш суугаагүй юм. “Hollywood night” сонгодог оркeстрын тоглолтыг тэр мөн өнгөрсөн онд амжилттай зохион байгуулж байсан түүхтэй.
Өмнөх мэдээ