Мэдээ Онцлох мэдээ

Өдөр тутамдаа гурван цүнх авч явдаг толгойлогч

Гавьяат тамирчин С.Төгсцогтоос салж, бяцхан хүүгээ ганцаараа өсгөхөөр сэтгэл шулуудсан Д.Уранзаяаг хүмүүс “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаярын дүү гэдгээр нь сайн мэддэг. Харин өдгөө тэрбээр экс нөхөр, эгчийнхээ сүүдрээс холдож, өөрийнхөө карьерыг бүтээж явна. Телевизийн салбарт хүч үзэж, “Mongol HD” телевизийн харьяа “Volume plus” телевизийн захирлаар томилогдсон түүнийг хамтран зүтгэгчид нь “Толгойлогч” хэмээн хочилдог юм билээ.


Д.Уранзаяагийн хувьд фитнесээр идэвхтэй хичээллэж, мэргэжлийн тамирчидтай эн зэрэгцэн тэмцээн, уралдаанд оролцож, өөрийгөө хөгжүүлэхээ мартаагүй. Тэгвэл завгүй бүсгүй өдөр тутамдаа гурван цүнх авч явдаг гэсэн шүү. Дасгалын хувцсаа хийх цүнхнээс гадна ажлын онцлогоос шалтгаалан дэвтэр бал мэт хийдэг нэг цүнх, өсгийтэй гутлан дээр үүрэх ганц утас багтах хэмжээний жижиг цүнх гээд гурвын гурван цүнхийг байнга авч явдаг гэсэн. Магадгүй ажил, бэлтгэлийн дараа шоудах хэрэг гарвал Д.Уранзаяа шиг бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү, уншигч бүсгүйчүүд минь.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!