Баян-Өлгий аймгийн Өлгий суманд тавдугаар сарын 24-ний өдрийн 21:15 цат шороон шуурга болжээ. Хүчтэй шороон шуурганы улмаас 1 өрхийн гэр нурж, Биеийн тамир, спортын заал, Улсын нөөцийн салбар, 2 орон сууц болон 3 айлын байшингийн дээвэр хууларсан байна.
Энэ тухай дуудлагыг тухайн өдрийн 21:20 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид байгууллага, орон сууц болон айлын байшингийн хууларсан дээврийн мод, төмрийг холдуулах, нурсан айлын гэрийг хураах зэрэг ажлуудыг хийж байна.