Өмнөговь аймагт тээвэрчид суулт зарлаж Зам Тээврийн Хөгжлийн сайд Халтар, Өмнөговь аймгийн Засаг дарга Сэддорж нарыг огцрохыг шаардан тодорхой арга хэмжээ авахгүй бол үр хүүхдээ гэр бүлээ авч ирэн хамт өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ.
Тэдгээр тээвэрчид “ногоон бүсэд тээвэрчид гэртээ ч гадаа ч өлсөж байна. Тиймээс хаана өлсөх нь хамаагүй, энэ асуудлыг шийдвэрлэтэл эндээс явахгүй. 10000 гаруй орчим тээвэрчдийн ард ч олон арван ам өлсөж цангаж байна. Биднийг нохой шиг үзэж байна шүү дээ, энэ олон хүмүүс дор хаяж 3 сар кабиндаа амьдарсан. Ямар үлгэр ярьж байлаа та бүхэн санаарай” гэх мэтээр бухимдлаа илэрхийлсээр байна.