Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Өмнөд Солонгосын зар сурталчилгааны моделиор монгол бүсгүйчүүд тодорчээ

“International Super Queen” моделийн агентлагаас жил бүр зохион байгуулдаг “International Super Queen-2021” зар сурталчилгааны загвар өмсөгч шалгаруулах тэмцээн Сөүл хотод зургаа дахь удаагаа амжилттай зохион байгуудагдав.

Уг тэмцээн нь БНСУ-ыг дэлхийд таниулж буй олон улсын корпорац, компаниудын нүүр царай болох, сурталчлах эрхийг олгох зорилготой бөгөөд хувь хүн төдийгүй Солонгосын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах ач холбогдолтой аж.

Энэхүү тэмцээний “Гадаад модель” төрөлд Монгол Улсыг төлөөлж н.Номинчимэг, н.Ари нар оролцон дэд болон тусгай байр эзэлжээ.

Ингэснээр дэлхийн тэмцээнд оролцох эрхтэй болохоос гадна Солонгосын “Халлу” соёлыг дэлхий дахинд сурталчлахад хувь нэмрээ оруулах, олон нийттэй харилцах элч, сурталчилгааны загвар өмсөгч зэрэг олон чиглэлд оролцох бүрэн эрхийг олгосон байна.

Мөн оролцогч н.Номинчимэг үндэсний хувцастай загвар үзүүлсэн нь олон хүний анхаарлыг татаж чадсан тухай тус улсын хэвлэлүүд онцолжээ.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!