Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Өнөөдрийн байдлаар 0-4 насны 400 гаруй хүүхэд халдвар авсан байна

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны хэлтсийн дарга Г.Болдмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

– Өнөөдрийн байдлаар халдвар авсан хүүхдийн тоо хэд болоод байна вэ?

-Манай улсад халдвар бүртгэгдсэнээс хойш 1,500 гаруй хүүхэд халдвар авсан. Насны ангилалаар харвал 0-4 насны 400 гаруй, 5-14 насны 500 гаруй хүүхэд халдвар авсан. Хүүхдүүд гэр бүлээсээ халдвар авч байна.

– Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүсийн хог хаягдлыг хаана хаях вэ, үүнд ямар зохицуулалт хийж байна вэ?

-Халдвартай хүмүүсийн хог хаягдал халдвар тараах эрсдэл маш бага. ЗӨСҮТ голомтын халдваргүйжүүлэлт хийж байгаа. Халдвартай хүн эмнэлэгт хэвтээд гэрт нь хүн үлдэхгүй байгаа бол ЗӨСҮТ гэрт нь эцсийн халдваргүйжүүлэлт хийдэг. Тэгэхээр хог хаягдал гарахгүй. Гэртээ эмчлүүлж байгаа тохиолдолд хог хаягдлыг ЗӨСҮТ болон харьяа дүүргийнх нь СӨХ халдваргүйжүүлж байгаа. 

Гэрт хүн байгаа тохиолдолд ЗӨСҮТ орчны халдваргүйжүүлэлт хийхгүй. Тиймээс агаар сэлгэлт маш сайн хийж, орчноо сайн цэвэрлэх хэрэгтэй.

– Манай улсад КОВИД-19 халдвар аваад эдгэрснийхээ дараа дахин халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн үү?

-Одоогоор 5,000 гаруй хүн эдгэрээд байгаа бөгөөд шинжилгээгээр эсрэг бие үүссэн нь тогтоогдож байна. Эдгэрсэн хүмүүст давтамжтайгаар хяналт тавьж дахин халдвар авч байна уу, үгүй юу гэдгийг судалж байгаа.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!