БНСУ-ын Сѳүл хотод энэ сарын 6-7-ны өдөр болсон Олон Улсын ѳсвѳрийн тѳгѳлдѳр хуурчдын уралдаанд Монгол Улсын Консерваторын дэргэдэх ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангийн сурагч О.Нандин нэгдүгээр байрт шалгарсан байна.
Харин тус сургуулийн тавдугаар ангийн сурагч О.Ананд гуравдугаар байр эзэлжээ. О.Нандингийн хувьд 2017 онд Испани, Франц, Англи, Италид болсон төгөлдөр хуурчдын олон улсын уралдаанд насны ангилалдаа түрүүлж байжээ. Өсвөрийн төгөлдөр хуурчдын мэргэжлийн багш нь Монгол Улсын Консерваторын багш С.Саянцэцэг, Д.Нарантунгалаг нар аж.
Мөн АНУ-ын Нью-Йорк хотод болсон “Golden Classical Music awards” олон улсын наадамд төгөлдөр хуурч С.Алимаа хоёр шавийн хамт оролцож дунд насны ангилалд Э.Сорхугтани тэргүүн байр, бага насны ангилалд Э.Америда дэд байр эзэлсэн амжилттайгаар эх орондоо ирлээ. Авьяаслаг сурагчдын мэргэжлийн багш Ами буюу С.Алимаа шилдэг багш шагнал хүртжээ.