Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“Өчигдөр болсон цаг агаарын гамшигт үзэгдэлд хүн, мал амьтан өртөөгүй”

Өнгөрсөн хоногт Баян-Өлгий, Ховд, Увс, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Говь-Алтай, Завхан аймгийн нутгаар бороо, нойтон цас орж, салхины хурд ихэнх нутгаар 7-12 м/с, зарим газраар 14-16 м/с, Говь-Алтай аймгийн нутгаар 28 м/с, зарим үед түр зуур 37 м/с хүртэл ширүүсэн, шороон шуурга шуурч цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.

Хүчтэй салхи, шороон шуурганы улмаас Говь-Алтай аймагт 15 айлын гэр, 12 айлын хашаа нурж, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр, Нэгдсэн эмнэлэг болон 27 орон сууц, байшингийн дээвэр хууларч, 3 орон сууцны барилгын гадна өнгөлгөө, шилэн хаалга, 13 автомашины салхины шил хагарсан тухай дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад ирсэн.

Харин иргэд төөрсөн сураггүй болсон, хүн, мал, амьтан өртсөн тохиолдол бүртгэгдээгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!