Амьдрал Мэдээ Онцлох мэдээ СЕНСАЦИ Улс төр Шар мэдээ

1.1 их наяд төгрөг чанаргүй зээлийн 492 тэрбум төгрөгийг ХХБ, Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий компаниуд авчээ

Тэрээр “Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр 52 хоногийн өмнө томилогдсон. Энэ хугацаанд  тус банкны 42 чанаргүй зээлийг судлахад гэмт хэргийн шинж чанартай үйлдлүүд байна. Хөгжлийн банкнаас мөнгө зээлсэн төдийгүй анхнаасаа хулгай хийх, дээрэмдэн төрийн өмчийг авсан хоёр жишээ байна. Тэдний нэг нь Хөтөлийн “Цемент шохой” ХК юм” гэв.

Хөгжлийн банк нийт 3.2 их наяд төгрөгийн зээл гаргаснаас 1.8 их наяд төгрөгийн зээл чанаргүйдсэн. 2012-2015 онд Засгийн газар томоохон бондууд гаргасан. Бондоос Хөгжлийн банканд 1.5 их наяд төгрөгийг олгожээ. Үүний 1.1 их наяд төгрөг чанаргүй актив болжээ. Үүний 492 тэрбум төгрөгийг ХХБ, Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий компаниуд авчээ. Нэг зээлийг 2012, нөгөө зээлийг 2014 онд авснаас хойш эргэн төлөөгүй. “Quality steel corporation” буюу Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эзэмшигч компани 193 тэрбум төгрөгийн өртэй байна. Мөн тухайн үед “Бэйзмент” одоогийнхоор “Хөтөл” Хөгжлийн банкнаас 296 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Хөтөлийн цементийн үйлдвэрийг 1983 оноос барьж эхэлсэн. Гэвч УИХ 2010 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлан, өөрчлөн байгуулах тухай үндсэн чиглэл батлах тухай” тогтоол гаргажээ. Хөтөлийн эзэд энэ мэтээр УИХ, олон дарга нарыг оролцуулан хууль бус дээрмээ баталгаажуулсан гэж хуульч Н.Амарбат мэдэгдлээ.

Энэ тогтоолд “Цемент шохой” ХК-ийн цемент үйлдвэрлэх технологийг хуурай аргад шилжүүлэх нөхцөлтөйгээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах гэж заажээ. УИХ-ын энэ шийдвэрийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хэрэгжүүлэх үүрэгтэй. Иймд 2011 оны нэгдүгээр сарын 12-нд хамтарсан тушаал гарч, Ажлын хэсэг томилсон. Тухайн үеийн Зам тээврийн сайд Х.Баттулга, Төрийн өмчийн газрын дарга Д.Сугар нар хамтран тушаал гарган, “Цемент шохой”-н хөрөнгө оруулагчийг шалгаруулах болжээ.

“Шинэ Яармаг төсөл” Хөгжлийн банкнаас мөн зээл авч, чанаргүй зээлдэгч болсон. Шүүхийн шийдвэрээр барьцаагаа суллуулан авсан тул Хөгжлийн банк 100 орчим тэрбум төгрөгөөр хохирчээ. Тус компанийн гүйцэтгэх захирал асан Ц.Ууганбаяр Х.Баттулга сайдын зөвлөх байсан бөгөөд дээр дурдсан, ажлын хэсгийн гишүүнээр томилогдсон байна. Тус ажлын хэсэг нэг өдрийн дотор зургаан ажил амжуулж, хөрөнгө оруулалтын төслийн мэдээллийг арван хөрөнгө оруулагчид хүргүүлсэн, санал хүлээн авч, уулзалт зохион байгуулсан, тооцоо судалгаа хийсэн, дүгнэлт гарган, хөрөнгө оруулалтын гэрээний эх бэлдсэн байна. Нэгэнт зурчихсан байсан зургийг эдгээр төрийн албан хаагч гүйцэтгэсэн, албажуулсан. Ажлын хэсэг дүгнэлт их сонирхолтой байдлаар гарсан. “Бэйзмент” ХХК бусад хөрөнгө оруулагч нараас гурван ялгаатай байв. Цор ганц Монгол компани,  өмнө нь үйл ажиллагаа явуулж байгаагүй компани байсныг татварын түүхээс нь харж болно. АХБ, ЕСБХБ, Олон улсын санхүүгийн корпораци, Герман, Унгар, Дани, БНХАУ-ын  компаниудаас үндэсний үйлдвэрлэгч тул сонголоо гэж ажлын хэсэг нэгдүгээр сарын 13-нд дүгнэжээ. Нэгдүгээр сарын 17-нд Х.Баттулга сайд Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарт “Бэйзмент”-ийг сонгох саналаа хүргүүлсэн байна. Ингээд тус өдөр Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулжээ. Гэрээний гол нөхцөл нь үйлдвэрийн технологийг сайжруулах замаар цементийн хэрэглээг дотоодоос хангах. Гэвч энэ гэрээ биелээгүй. Учир нь “Бэйзмент”-д ямар ч хөрөнгө байгаагүй. Монголбанкнаас зарласан “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс арван тэрбум төгрөгийн зээл авсан. Хөгжлийн банкнаас авсан зээлтэй нь нийлүүлбэл 61.2 сая ам.доллар, зээлийн хугацаа таван жил, жилийн зээлийн хүү 8.1 хувь.

Эдгээр зээлийг авахдаа тус компани өөрийн компанийн хувьцаа, төслийн данс, Хөрөнгө оруулалтын гэрээгээ барьцаа болгожээ. Гэвч төслийн данс руу зээлийн мөнгийг хийгээгүйг шалгалтын явцад илрүүлсэн байна.  Энэ үед н.Энхбаяр, н.Мишиг, н.Мөнхтуул нар “Бэйзмент” компанийн удирдлагууд байжээ.

Хөгжлийн банкны худалдан авалтын дүрэм “Бейзмент” компанид хэрэгжээгүй байна. Учир нь тус банкны дүрэм ёсоор зээл авсан ААН-ийн худалдан авалт хийх талыг судалсны үндсэн дээр Хөгжлийн банкнаас үнийн дүнг шилжүүлдэг.  “Бейзмент” зээлээ гурав хувааж аван, ХХБ-ны данс руу 34 сая ам.доллар, УБ хотын банк руу 5.5 сая болон 21 сая ам.доллар шилжүүлэн авчээ.  21 сая ам.долларыг өөрийн данс руу хүлээн авсан. Баримтуудыг харахад “Цемент шохой” компанийн үйлдвэрийг 61 биш 21 сая ам.доллараар барьсан гэж дүгнэхээр байна. Харин үйлдвэрийн удирдлагууд 61 сая ам.доллараар барьсан гэж мэдэгддэг юм.

21 сая ам.долларын гүйлгээг шалгахад эргэлзээтэй гүйлгээнүүд ч бий. ХХБ (34сая ам.доллар), УБ хотын банкууд (21 сая ам.доллар ) руу шилжүүлсэн мөнгөөр өмнөх зээлээ хаажээ.

Цементийн үйлдвэр 2014 оны тавдугаар сарын 14-нд ашиглалтад оржээ. Гэвч Улсын комисст хүлээлгэн өгөх ажиллагааг 2020 он хүртэл удаашруулсан. Учир нь үйлдвэрийг бүртгэн, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулснаар барьцаа хөрөнгөд авах эрсдэлтэй тул зориуд удаашруулсан. Ашиглалтад оруулах улсын комиссын акт гараагүй байхад зургаан жилийн турш үйлдвэр ажилласан гэлээ.

Санал болгох

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сураггүй шинэ гишүүдийг ард түмэн таних болоогүй

uuganaa90

Ерөнхийлөгчийнхөө бэртэй танилц

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатар ууна чиг, согтоно чиг

uuganaa90

Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахжаргал Г.Дашнямын эхнэрт хань болов

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!