Uncategorized Мэдээ Онцлох мэдээ Улс төр

100 жилийн дараа газар эзэмших гэрээг хэн цуцлах юм бэ?

“100 жилийн дараа тэр газар эзэмших гэрээг хэн цуцлах юм бэ? Өнөөдөр шийдвэр гаргаж байгаа хүмүүс 100 жилийн дараа зураг ч үгүй, сураг ч үгүй, сүнс ч үгүй болчихно биз дээ. Ийм асуулт өнөөдөр Ч.Хүрэлбаатар сайдад тавигдлаа. Туйлын үнэн бөгөөд хатуу асуулт бол энэ.
Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн Улсын баяр наадмын үеэр Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулж, Монгол Улсын газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглуулах тухай заалт тусгаж, мөн Газрын тухай хуулийг өргөн барихыг санаархсан. Тэр үед иргэний нийгэм, төрийн бус байгууллагынхан нэгдэж, хүчтэй эсэргүүцсэнээр хуулийн төслийг УИХ буцаан татсан.
Тэгвэл Цагаан сарын баяр дөхүүлж, нөгөөх Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлээд хэлэлцэх гэж байна. Энэ хуульд гадныханд газраа 100 жилээр ашиглуулах өөрчлөлт тусгасан юм. Харин Ч.Хүрэлбаатарын хувьд толгой эргүүлсэн хоёр хариултаар олны амнаас бултаад байгаа юм.
Тэрбээр “Намайг гадаадын иргэдэд 100 жилээр газар олгох гэж байна гэх гүтгэлгийг тарааж байна. Газрыг 60 жилээр ашиглуулаад, нэг удаа 40 жилээр сунгана гэх хуулийг 1993 онд Н.Багабандийг УИХ-ын дарга байхад баталсан” гэж зарим хэвлэлд ярьж байсан. Гэтэл төд удалгүй “2013 онд Ерөнхийлөгч нь Ц.Элбэгдорж, Их хурлын дарга нь З.Энхболд, Ерөнхий сайд нь Н.Алтанхуяг байх үед 60 жилээр газар эзэмшүүлж, 40 жилээр сунгахыг хуульд оруулсан. Тэр үеийн ҮАБЗ юу ярьж байж хийснийг би үнэхээр мэдэхгүй. Одоо бол Үндсэн хуульд нийцүүлээд, эзэмшүүлэх гэдгийг нь хасаж байгаа. Намайг харлуулахын төлөө бусад нь дайраад байна” гэв.
Нэг бол Х.Багабандийн үед эсвэл Ц.Элбэгдоржийн үед 60 дээр нэмэх нь 40 жилээр аль хэдийнэ эзэмшүүлэх хууль батлагдсан байсан гэж олны толгойг эргүүлж байна. Тийм хуулийн заалт нэмэгдсэн байж болно оо, гэхдээ ийм зүйлийг үгүй хийхийн оронд улам баталгаажуулж, эзэмшүүлэх гэдгийг өмчлөх болгож, 60 дээр нэмэх нь 40 жилээр сунгах байсныг шууд 100 жил болгон лавширууулж, хүний хүн шиг хуульд хүйтэн, хатуу хандах хэрэг байсан юм уу. Барин тавин, босон суун худлаа ярих Ч.Хүрэлбаатар сайд сүүлийн үед поп сайд нарын нэгт тооцогдох болсон. Түмнээс ичихгүй хэрэлдэж суух нь ч энгийн асуудал болж. Ёстой нөгөө биеэ тооно гэдэг нь болж, надаас өөр тоо мэдэх дорвитой хүн байхгүй гэсэн шиг Монгол төрийн толгойд гарчихаад таахалзаж байна.
Эх орноо худалдсан хүмүүс газар дээр байснаас газар доор байсан нь дээр гэж О.Дашбалбар гуай хэлсэн байдаг. Хийсэн үг, хэлсэн үйлдлийг тань шүүх цаг өнөөдөр биш юм аа гэхэд хэзээ нэг өдөр Монголын хөх тэнгэр, өвөг дээдэс маань тунгааж шүүлтүүрт оруулах цаг ирэх биз ээ гэж, айж байна.

Санал болгох

“New Star” студийн 20 жилийн ойн тоглолт болно

uuganaa90

“ДЭЭРЭЛХЭЛ ДЭЛГЭРЭХ ЁСГҮЙ” УРАЛДААНЫ ШИЛГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАВ

uuganaa90

“ЦАГДААГИЙН ГАЗАРТ “KENWOOD TH-F10” МАРКИЙН 150 ШИРХЭГ ГАР СТАНЦ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ”

uuganaa90

Монголд хичээлийн завсарлагаар бие засаж ч амждаггүй, Хятадад унтаж амардаг 

uuganaa90

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!