Өнгөрсөн хоногт коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээний хариуг танилцуулж байна.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн хоногт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 9,045 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,024 хүнээс халдвар илэрлээ.
Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 61,396 болж байгаа.
Шинээр илэрсэн 1,024 тохиолдлын нэг нь зөөвөрлөгдсөн халдвар бол бусад нь дотоодын бөгөөд
- 883 нь Улаанбаатар хотод
- 140 нь орон нутагт бүртгэгдлээ.
Одоогоор Улаанбаатар хотод нийт 54,420 тохиолдол, орон нутагт 6,250 тохиолдол тус тус бүртгэгдээд байгаа юм.
Харин зөөвөрлөгдсөн тохиолдлын хувьд тавдугаар сарын 26-ны өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн дундаас нэг халдвар батлагджээ.
Мөн хугацаанд 535 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 51,983 болж нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 4,854 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн – 2,558
- Хүндэвтэр – 1,714
- Хүнд – 461
- Маш хүнд – 121 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 4,248 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.
Түүнчлэн өнгөрсөн хоногт 78 болон 80 настай хоёр хүн уг өвчний хүндрэлээр эндлээ. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэлээ.