Манай улсад сүүлийн 24 цагт коронавируст халдвараар 1189 хүн шинээр өвчилж, 13 хүн нас барлаа. Ингэснээр Монгол Улсад батлагдсан нийт тохиолдлын тоо 62,585-д хүрч, нас баралт 301 боллоо.
Халдварын тоо сүүлийн өдрүүдэд огцом нэмэгдэж байгаа ч 2021 оны зургадугаар сарын 15-наас буурна гэдгийг УОК, ЭМЯ-наас мэдээлээд байгаа юм.