Uncategorized Амьдрал Онцлох мэдээ СЕНСАЦИ

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

– Түүнийг Ерөнхийлөгч Н.Энхбаярын зарлигаар суллаж байв-

Хэнтий  аймгийн харьяат хулгайн хэргээр 10 жилийн ял сонсоод байсан П.Ариунцэцэгийн ялыг хэлтрүүлж, уучлах зарлигт Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гарын үсэг зурж байв. Түүнийг сулласныг зарлаж, ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Д.Зүмбэрэллхам, Хүний эрхийн хуульч М.Ичинноров, Эмэгтэйчүүдийн хорих ангийн дарга, Хурандаа Р.Оюунбадам, мөн П.Ариунцэцэг нар Шүүхийн шийдвэр биелүүлэх Ерөнхий газрын хурлын зааланд сэтгүүлчдэд мэдээлэл хийж байсан юм. Д.Ариунцэцэг нь 2005 оны 11 сард 7500 төгрөг хулгайлж, түүнээсээ 1300 төгрөгийг нь хэрэглэснээр хэрэгт холбогдож, Хэнтий аймгийн Сум дундын шүүхээс 10 жил 5 хоногийн ялаар шийтгүүлж, 17-хон хоногтой хүүхдээ тэврээд шоронгийн хаалга татжээ. Хүний эрхийн хуульч М.Ичинноровын тэргүүлдэг Эрхзүйн шинэтгэл хуульчдын төвөөс П.Ариунцэцэгт оноосон ял нь хохиролтойгоо харьцуулахад хүндэдсэн гэж үзээд 2006 оны наймдугаар сараас стратегийн өмгөөлөл явуулж эхэлсэн. П.Ариунццэцэгийн хэргийн өмгөөлөгчөөр Б.Соёл-Эрдэнэ ажиллаж, “Дэлхийн зөн” Олон улсын байгууллага түүний хийсэн хэрэгт оноосон ял дэндүү хүндэдлээ хэмээн үзэж удаа дараа Эмэгтэйчүүдийн хорих ангийн дарга хурандаа Р.Оюунбадамд хандаж байжээ. П.Ариунцэцэг нь Ерөнхийлөгчийн зарлигаар суллагдаж байгаа гурав дахь хүн гэнэ. 2007 оны 04-р сарын 03-ны өдрийн “Өглөөний сонин”-д нийтлэгдсэн ийм нэгэн нийтлэл танд нэгийг сануулах буй за.

Санал болгох

“New Star” студийн 20 жилийн ойн тоглолт болно

uuganaa90

“ДЭЭРЭЛХЭЛ ДЭЛГЭРЭХ ЁСГҮЙ” УРАЛДААНЫ ШИЛГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАВ

uuganaa90

“ЦАГДААГИЙН ГАЗАРТ “KENWOOD TH-F10” МАРКИЙН 150 ШИРХЭГ ГАР СТАНЦ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ”

uuganaa90

Монголд хичээлийн завсарлагаар бие засаж ч амждаггүй, Хятадад унтаж амардаг 

uuganaa90

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!