Uncategorized Амжилт Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Папараци Фото мэдээ

МҮХАҮТ-ЫГ 4 ЖИЛ УДИРДАХ “ШАРК” Д.ЭНХТҮВШИН ГЭЖ ХЭН БЭ?

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар “MCS” группийн дэд ерөнхийлөгч асан “шарк” Д.Энхтүвшин 40 хувийн саналаар сонгогдсон билээ. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим нь 5,900 гаруй гишүүн байгууллагатай, 21 аймагт салбар танхимтай, 23 улсад 51 төлөөлөгчтэй. Эл танхимыг дөрвөн жил удирдах “шарк” Д.Энхтүвшин гэж хэн бэ?
БАРИМТ 1Тэрбээр МУИС-ийн ЭЗС-ийг санхүү, менежмент гэсэн хос мэргэжлээр төгсөж, 1997 онд “MCS”-д санхүүгийн шинжээчээр анх ажилд орсон. Тус компанид Дэд ерөнхийлөгч болтлоо өсөн дэвжиж 24 жил тасралтгүй ажиллаж, 2022 онд ажлаа хүлээлгэн өгсөн юм.
БАРИМТ 2Сүүлийн жилүүдэд “Шарк Танк” нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж, гарааны бизнесүүдийн тулхтай дэмжигч, зөвлөх болж, олны өмнө гарч ирсэн билээ.
БАРИМТ 3Д.Энхтүвшин урлагт дуртай. Учир нь урлагийг байнга хувьсан өөрчлөгддөг учраас аливаа шинэчлэлтэд бэлэн байхад тусалдаг гэжээ. Сүүлийн үед контемпорари арт урлаг сонирхох болжээ.
БАРИМТ 4Тэрбээр гурван хэсэг бүхий номын сантай. Нэгдэх нь түүх, урлагтай холбоотой, 2 дахь нь бизнес, эдийн засаг, улс төр, буддын гүн ухаантай холбоотой, 3 дахь нь уран зохиолын ном.
БАРИМТ 5Түүний хорь гаруй жилийн карьерын нэг онцлог нь CEO буюу гүйцэтгэх захирлын албыг хашиж байгаагүйд оршино.
БАРИМТ 61990 оны сүүл, 2000 оны эхээр итгэл үнэмшлээр нэг хэсэг МАН-ын оюутан, залуучуудын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байсан боловч захирал Ж.Оджаргал аль нэгийг сонгоорой гэхэд нь эргэлзээгүй компаниа сонгож байсан гэдэг.
БАРИМТ 7Түүнд дууссаны дараа ч толгойд үргэлжилдэг, юм бодогдуулдаг арт маягийн кино, эсвэл бодит үйл явдалд сэдэвлэсэн кино илүү таалагддаг.
БАРИМТ 8Тэрбээр голдуу 6 цаг орчимд дасгал хөдөлгөөнөөр өдрөө эхлүүлэн төвлөрч унших, судлах ажлуудаа амжуулж, бодлоо цэгцэлж, ойролцоогоор 9 цагийн үед ажилдаа ордог хэмээн дурдаж байв.
БАРИМТ 9Д.Энхтүвшин төлөвлөгөөнүүдээ гар утасныхаа “Notes” дээр тэмдэглэдэг. Тэр нь эрүүл мэнд, гэр бүл, ажил, мөнгө санхүү, найз нөхөд, хобби, хувь хүний хөгжил гэсэн долоон зүйлтэй хэмээн ярьсан байдаг.
БАРИМТ 10Номын сан хичээл сурлагад нь сайнаар нөлөөлсөн учир нэг ч гэсэн хүүхдэд тус больё гэж бодсны үндсэн дээр Баянхошуунд Франц найзтайгаа хамтран сургууль завсардсан хүүхдүүдэд албан бус боловсрол олгодог “Хүүхдийн гэр” гэдэг ТББ-д номын сан, мөн Вива сити хотхонд “Бяцхан мэргэд” гэдэг хүүхдийн номын сан байгуулж өгчээ.
БАРИМТ 11Түүнийг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэсэн яриа байсан ч тэрбээр үгүйсгэж байсан билээ.
БАРИМТ 12Ингээд өдгөө 2023 онд “шарк” хочит Д.Энхтүвшин 5,900 гаруй гишүүн байгууллагатай, 21 аймагт салбар танхимтай, 23 улсад 51 төлөөлөгчтэй Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимыг 4 жилийн хугацаатай удирдах Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!