Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 1727 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 113.232 болж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 15 хүн нас барж, улсын хэмжээнд нийт нас барсан хүний тоо 548 боллоо.
Харин энэ хугацаанд 2215 хүн эдгэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 73.007 болж байна.
Өнөөдрийн байдлаар ковидын халдвар авсан 25.038 хүүхэд байна.
Хүүхдүүдийг насны бүлгээр нь авч үзвэл:
0-4 настай-56905-9 настай-800010-14 настай-759715-17 настай-3571
Нийт халдвар батлагдсан хүүхдийн 83.53% буюу 20915 нь Улаанбаатар хотод, 24 хүүхэд зөөвөрлөгдсөн тохиолдол байна.