Сүүлийн 24 цагт 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд коронавируст халдварын 1811 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 111.505 болж байна.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
Эмнэлгээс шалтгаалах-5 (Нийт 216)Улаанбаатарт – 983 (Нийт 87.592)Орон нутагт – 823 (Нийт 23.094)
Сүүлийн 24 цагийн хугацаанд 38-83 насны 15 хүн нас барж, улсын хэмжээнд нийт нас барсан хүний тоо 533 боллоо.
Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан хүмүүс нь ковид-19 өвчнөөс гадна амьсгалын замын архаг дутмагшил, эмнэлгийн бус орчинд уушгинд үүссэн хоёр талын хатгалгаа, бусад эрхтний дутагдал, артерийн даралт нь өндөр, зүрх судасны архаг дутагдал, элэг, бөөрний хавдар зэрэг үндсэн архаг суурь өвчин хавсарсан хэлбэрээр нас барсан байна.
Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд:
38-40 настай- 2 хүн, 3-24 хоног эмчлэгдсэн41-50 настай-1 хүн, 7 хоног эмчлэгдсэн51-60 настай-2 хүн, 11-12 хоног эмчлэгдсэн61-70 настай-5 хүн, 10-22 хоног эмчлэгдсэн71-79 настай-2 хүн, 12-21 хоног эмчлэгдсэн80-аас дээш настай-3 хүн, 9-16 хоног эмчлэгдсэн
Харин энэ хугацаанд эмнэлгээс 574, гэрийн хяналтаас 260 нийт 834 хүн эдгэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 70.732 болж байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 14.189 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Үүнээс,
Хөнгөн – 9463
Хүндэвтэр – 3365
Хүнд – 1097
Маш хүнд – 264
Харин гэрийн хяналтад 25.968 хүн хөнгөн хэлбэрийн оноштойгоор гэртээ өрхийн эмнэлгийн хяналтанд байна.