Өвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, Баянхонгор аймгийн тамирчин 19 настай ОУХМ Болдсайханы Хонгорзул бүх өрсөлдөгчөө оноргоор цэвэр ялж шигшээд шалгарснаар “Токио-2020” олимпийн наадмын эрх авчирлаа. Тэрбээр хэсгийн барилдаанд Узбекистаны Шохида Ахмедова, Кыргызстаны Назира Марсбек Кызы, хагас шигшээд БНСУ-ын Ум Жи Ун нарыг ганц оноо алдалгүй тус бүр 10:0-ээр илүүрхэв.
Цаашдын уралдаан тэмцээнд нь өндөр амжилт хүсье.