Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жилд 1.95 сая тонн. Энэ хэрэглээг бид 100 хувь импортоор хангадаг, үүнд жил бүр 1.0 тэрбум доллар зарцуулдаг. 2024 он гэхэд хэрэглээ 2.5 сая тонн болж өсөх бөгөөд үүнийг дагаад гадагш чиглэсэн долларын урсгал ч нэмэгдэнэ.
Бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу явж байгаа, төсөл хэрэгжих явцад 6 мянга орчим, үйлдвэр ашиглалтад орсны дараагаар тогтмол 600 ажлын байр шинээр бий болох юм.
Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай энэхүү үйлдвэр 824 мян.тонн дизель түлш, 339 мян.тонн авто бензин, 80 мян.тонн онгоцны түлш, 47 мян.тонн зуухны түлш, 43 мян.тонн шингэрүүлсэн шатдаг хий үйлдвэрлэж дотоодын газрын тос бүтээгдэхүүний 55 хувийг хангах юм.
Эх сурвалж: Уул уурхай хүнд үйлдвэрийн яам