Дархан-Уул аймагт төрсөн эцэг нь охиноо хүчирхийлсэн гэх хэрэг уржигдар /2021.04.26/ гарчээ.
Тодруулбал 21 настай эмэгтэй И-г төрсөн эцэг болох 41 настай эрэгтэй Э нь хүчирхийлсэн. Эх сурвалжийн мэдээлснээр хохирогч нь 2015 оноос хойш удаа дараа төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн байж болзошгүй гэх. Хэргийн мөрөөр хохирогч охиныг аймгийн хамгаалах байранд авч, эцгээс нь тайлбар мэдүүлэг авчээ. Хэргийг өдгөө Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа юм.