Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

214 өрх амьдарч болох газрыг С.Амарсайхан хувьдаа авсан уу

С.Амарсайхан 2019 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 10.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий гурван нийтийн орон сууцтай, амины орон сууц байхгүй гэж мэдүүлсэн байдаг. Гэвч тэрбээр Зайсангийн аманд байрлах харшдаа гэр бүлийнхээ хамт амьдардаг. Уг байшингийн 4 га газар ах С.Ганбатын хувьцаа эзэмшдэг “Юко” ХХК дээр бүртгэлтэй байдаг аж.

Мөн ах С.Ганбатынхаа нэр дээр “эзэмшдэг” гэх Зайсан, Богд хан уул орчмын дээрх 15.02 га газрыг 0.07 га-д хуваавал 214 гарна. Өөрөөр хэлбэл 214 өрх амьдарч болох газрыг С.Амарсайхан хувьдаа авсан уу гэх мэдээлэл ч хэвлэлээр цацагдаж байсан.

Түүнчлэн “Оюуны ундраа” группийн хэрэгжүүлсэн “Zaisan Hill” төсөл ч С.Амарсайханы гэгдэх газруудын нэг байршилд нь баригдсан байдаг. Харин уг 4.4 га газрыг ердөө 18 орчим сая төгрөгөөр худалдаж авсан гэх мэдээлэл ч мөн ил болж байлаа.

Сүүлийн үед түүний эхнэр Ч.Ичинхорлоо ХӨСҮТ рүү сахиур хийхээр нэвтрээд, маргааш нь гараад явсан, хүү А.Эрдэнэхүслэн нь Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр Их Британид суралцахаар болсон зэрэг мэдээллүүд ил болоод байгаа билээ.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!