Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2271 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 104.900 болж байна.
Мөн хугацаанд 11 хүн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барж, нийт нас баралт 493 боллоо. Үүнээс гадна ковидын бус шалтгаанаар 30-40 насны нэг өвчтөн нас барлаа.
Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан хүмүүс нь ковид-19 өвчнөөс гадна амьсгалын замын архаг дутмагшил, эмнэлгийн бус орчинд уушгинд үүссэн хоёр талын хатгалгаа, бусад эрхтний дутагдал, артерийн даралт нь өндөр, зүрх судасны архаг дутагдал, элэг, бөөрний хавдар зэрэг үндсэн архаг суурь өвчин хавсарсан хэлбэрээр нас барсан байна.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
Улаанбаатарт – 1231 (Нийт 83863)
Орон нутагт – 1040(Нийт 20228)
Харин сүүлийн 24 цагт 977 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 67579 болж байна. Эдгэрсэн хүмүүсийн хувьд эмнэлгээс 575, гэрийн хяналтаас 407 хүн эдгэрлээ.