Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

285 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн хоногт 16 лабораторид 13,456 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 285 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 5,895 болж байна. 285 тохиолдлын 267 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол орон нутагт нийт 18 тохиолдол батлагдлаа. Тодруулбал, Завханд нэг, Баянхонгорт нэг, Дорноговьд хоёр, Орхонд гурав, Архангайд хоёр, Дархан-Уулд долоо, Төв аймагт хоёр тохиолдол шинээр бүртгэгдсэн.

Сүүлийн хоногт 97 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4,044 боллоо.

Өнөөдрийн байдлаар нийт 1,391 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,169, хүндэвтэр195, хүнд 21, нэн хүнд 6 хүн байна.

Халдварын нөхцөл байдал улс орон даяар улам хүндэрч байна. Эдийн засгаа эрчимжүүлэх эрүүл мэндээ хамгаалах бодлогыг зэрэг явуулж байна. Гэсэн ч дэлхий дахинд халдварыг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь хөл хорио тогтоох байгаа. Иргэд Та бүхэн нийгмийн харилцаагаа багасгаж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиарай. Ингэснээр хөл хорио тогтоохгүй халдварыг хумих боломжтой” гэв.

Дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол 5,359 /2021.03.25/

  • Улаанбаатар-4,917 /сүүлийн 24 цагт 267 тохиолдол нэмэгдэв/
  • Завхан-7 /сүүлийн 24 цагт 1 тохиолдол нэмэгдэв/
  • Архангай-6 /сүүлийн 24 цагт 2 тохиолдол нэмэгдэв/
  • Төв аймаг-31 /сүүлийн 24 цагт 2 тохиолдол нэмэгдэв/
  • Хөвсгөл-16
  • Дархан-Уул- 69 /сүүлийн 24 цагт 7 тохиолдол нэмэгдэв/
  • Увс- 2
  • Баянхонгор-1 /сүүлийн 24 цагт 1 тохиолдол нэмэгдэв/
  • Дорноговь-34 /сүүлийн 24 цагт 2 тохиолдол нэмэгдэв/
  • Орхон-28 /сүүлийн 24 цагт 3 тохиолдол нэмэгдэв/

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!