Хатуу хөл хорио тогтоосноор ЗГ-аас иргэн бүрт 300.000 төгрөг олгосон. Ийнхүү эхний хөл хорио хангалттай байгаагүй тул нэмж 14 хоногоор хөл хориог сунгаад байгаа билээ. Иргэд хөл хориог сунгасанд бухимдаж, түрүүчийн удаа өгсөн мөнгө хүрсэнгүй, нэмж мөнгө өг хэмээн шаардаад байгаа. Гэвч нэг иргэний 300.000 төгрөг, гэр бүлээрээ гэж тооцоход энэ мөнгө хэд хэд нугарна. Энэ нь нэг сард хангалттай хэмжээний мөнгө хэмээн зарим хүмүүс үзэж байгаа.
Өнөөдөр “Мэдээллийн урсгал” нэврүүлгийн үеэр хөл хорионы үед өлсөж байна, мөнгө дууссан гэх сурвалжлага гарсан юм. Гэтэл нэг гэр бүлийн 10 гишүүн нийт 3 сая төгрөг авсан хэдий ч хаанаа ч хүрсэнгүй гэх иргэний яриа олны дургүйцлийг хүргээд авлаа.
Тэд ам бүл 10уулаа бөгөөд Засгийн газраас олгосон 300.000 төгрөгөө авсан ч 3 сая төгрөг энэ хорионы үед хүрэлцсэнгүй, дээр нь хүнсний талон авдаг, хүүхдийн 100.000 авдаг юм байна. Гэсэн хэдий ч “амьдрал хэцүү байна! Хүрэлцэхгүй байна” хэмээн гомдоллож байв.