“37-Р ТОЧКА” кинонд “Өнчин цагааны ганган Тогосоо”-гийн дүрийг бүтээж, олны хайр хүндэтгэлийг хүлээн, сайшаан магтуулсан залуу жүжигчин Д.Хуланг энэ удаа онцолж байна.
Тэрбээр Соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангийн дөрөвдүгээр курсэд суралцдаг бөгөөд гуравдугаар курсэд орсон намраа “Фантастик” продакшний “37-Р ТОЧКА” олон ангит уран сайхны киноны пробонд орж тэнцжээ.Д.Хулан дүрээ сайн бүтээхийн тулд найруулагч Б. Тамирын зөвлөснөөр “Дайны цэцэгс”, “Малена” зэрэг киног үзэж, туршлага судалсан байна. Хэвлэлд өгсөн ярилцлагадаа”Тогосоогийн дүр нэлээн хүнд байсан. Анхны уран бүтээл дээрээ ажиллаж байгаа болохоор учраа олохгүй самгардаж байсан ч энэ хүмүүсийн уран бүтээлийг “алчихгүй” юмсан, баг хамт олондоо төвөг учруулахгүй юмсан гэж их хичээж ажилласан. Найруулагч Б .Тамир “Дайны цэцэгс”, “Малена” зэрэг киног үз. Тэгээд дүрийнхээ чиг хандлагыг тодорхойл гэж хэлсэн. Зөвлөсөн кинонуудыг нь үзээд миний дүр ийм дүр юм байна гэсэн ойлголттой болж, өөртэйгөө ажилласан” хэмээн ярьж байлаа. Тэрбээр найз залуу Төвшинтөгсийнхөө хамт манай зурганд багтсан юм. Дур булаам, тачаангуй бүсгүйн дүрийг бүтээхэд түүний найз залуу татгалзахгүй, дэмжиж хүлээж авсан гэдэг. Залуу хүмүүс юм болохоор дуу хууртай, шоу цэнгээнтэй үед нь таарсан билээ.
Өмнөх мэдээ
Дараагийн мэдээ