Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Папараци Улс төр Фото мэдээ

4 тэрбумын суулт

 

МУГЖ С.Жавхлан төв талбай дээр суулт зарлалаа. Гэвч түүнийг Сангийн сайд Б.Жавхлангаас 4 тэрбум төгрөг төсвөөс нэхэмжилж, өгөөгүй учраас суулт зарласан гэх мэдээллийг иргэн О.Отгонтөгс хэлсэн билээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодруулахад “Хамаг Монгол тоглолтоо хийх гэж байгаа тухайгаа С.Жавхлан хэлсэн. Цар тахлын хүнд үед урлагийнхан, аялал жуулчлалын салбар хамгийн хүнд цохилтод нэрвэгдэж буй. Энэ хүрээнд тэрхүү уулзалт болсон юм. Нийтдээ 4 тэрбум орчим хөрөнгө шаардлагатай хэмээсэн. Мэдээж төсөв санхүү боломжгүйг тайлбарлахад тэрээр бухимдсан л даа. Энэ нь жагсаал болно гэж бодоогүй. Гэхдээ төсвөөс урлаг, уран сайхны тоглолтыг ивээн тэтгэх боломжгүй шүү дээ” гэсэн юм. Харин С.Жавхлангийн тухайд “4 тэрбумыг нэхсэн гээд байгаа хүмүүс гарч ирээд ярь, одоо асуудал их сонирхолтой болох нь” хэмээн хэвлэлийнхний амыг таглав. Гэхдээ түүний биеийн хэлэмж нь “Тийм ээ, би 4 тэрбумыг нэхчихсэн” гэсэн байдалтай нүд дальдрах, нүүр нь чимчигнэх байдал ажиглагдсан ч бантсандаа байж чадахаараа биеэ барьж, тайван дүр эсгэхийг хичээж буй нь харагдсан. Тэгээд ч төрийн сайдын алба хашиж буй хүн бусдыг улайм цайм гүтгэх нь байж боломгүй асуудал. Хэн нь үнэн ярьсныг цаг хугацаа харуулах биз ээ.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!