Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

400 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд өвчилжээ

Ковид19 цар тахал Монголд илэрснээс хойш хоёр жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарынхан голлох ачааллыг нуруун дээрээ үүрч, дархлаа суларч халдвар авах эрсдэл нэмэгдсээр байна.

ЭМЯ-ны 11 цагийн мэдээллийг танилцуулах үеэр хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Өнөөдрийн байдлаар 400 гаруй эмч, эмнэлгийн ажилтан Covid-19 халдвараар өвчилсөн. Тэдгээр алба хаагчдын зарим нь эдгэрсэн хэдий ч биеийн байдал нь хүнд байгаа олон хүн байна. Иймд иргэд та бүхэн халдвараас урьдчилан сэргийлж хөл хорионы дэглэмийг сайтар баримтлах хэрэгтэй.

Халдварын тархалт нэмэгдэж байгаа энэ үед нэмэлтээр ор гаргах боломжтой ч эмнэлгийн байгууллагын хүний нөөц дутагдалд орох эрсдэлтэй байна” гэдгийг онцолсон юм.

Түүнчлэн хөл хорионы үед халдвар нэмэгдсээр байгаа нь хөл хорио тогтоохоос өмнө халдвар авсан хүмүүсийн ойр дотныхон, хавьтал болсон хүмүүсээс илэрч байгаатай холбон тайлбарлаад хөл хөл хорио тогтоосны үр дүнд ирэх өдрүүдэд илүү тодорхой болно гэдгийг анхаарууллаа.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!