Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

45 мянган хүүхэд цахилгаагүй гэдэг шалтгаанаар боловсролын хоцрогдолд ороод байна

Засгийн газрын өргөтгөсөн хурал өнөөдөр /2021.05.19/ Төрийн ордонд болж байна.

Хуралдаанаар нийслэлд тулгамдсан асуудлыг хэлэлцэж байгаа юм. Нийслэлийн удирдлагууд яг одоо тулгамдаад байгаа хамгийн том асуудал бол түгжрэл гэдгийг дуу нэгтэй хэлж байна. Түгжрэлээс үүдэж өнгөрсөн 2020 онд 2,7 их наяд төгрөг буюу 1 тэрбум ам.долларын алдагдалд улсаараа орсныг тодотгов.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

-Замын түгжрэл үүсгэж байгаа гурван том шалтгааны нэг нь өглөө, оройд сургуулийн хүүхдээ авах гэж машинаар явж байгаа асуудал юм.  Нийслэлийн найман дүүргийн 138 хороо өөрийн сургууль, цэцэрлэггүй байна. Нийтдээ 64 цэцэрлэг, 62 сургууль барих зайлшгүй шаардлага үүссэн ч тус объектийг барих 67 газар байна. Энэ жилийн төсөвт суусан цэцэрлэг, сургуулиас чинь найм нь газаргүй байна. Ирээдүйд барих 2 сургууль, цэцэрлэг тутмын нэг нь газаргүй болоод байна.

Үндсэндээ 50-100 хүүхдийн цэцэрлэг барихын тулд хоёрхон айлын газар худалдаж аваад, шийдчихнэ. Хороо бүрт заавал 5,6 тэрбум төгрөгөөр сургууль бариад байх шаардлага байхгүй. 100-150 хүүхдийн багтаамжтай бага сургууль байхад асуудал шийдэгдэнэ.

Томоохон хороолол дунд сургууль, цэцэрлэггүй хороолол олон байна. Цахилгаангүй 13681 өрх цахилгаанд холбогдоогүй байгаагийн цаана 45 мянган хүүхэд цахилгаагүй гэдэг шалтгаанаар боловсролын хоцрогдолд ороод байна.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!