Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Улаанбаатарт 765, орон нутагт 66 тохиолдол батлагдаж, хоёр хүн нас баржээ

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 11,195 гаруй шинжилгээ хийхэд 831 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 15,014 болж байна.

КОВИД 19 өвчний улмаас нас баралт 2 бүртгэгдэж нас баралтын тоо 22 болж байна. 42 настай эрэгтэй, 91 настай эмэгтэй нас барлаа.

КОВИД 19 өвчний шууд бус нас баралт нэг бүртгэгдсэн. Уг иргэн нь дөрөвдүгээр сарын 7-нд халдвар туссан, хорт хавдартай хүн байв. Ингэснээр бусад шалтгаант нас баралт 5 боллоо.

Шинээр илэрсэн 831 тохиолдлоос Улаанбаатарт 765 бүртгэгдсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтал.

Сүүлийн 24 цагт 284 хүн эдгэрч эмнэлгээс гарсан” гэсэн мэдээллийг өглөө.

 

 

 

 

Санал болгох

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Монгол Улсын Их сургуулийн номын санд Хятад номын танхим нээлтээ хийлээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!