Нийслэлийн прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт олны анхааралд байгаа хэргийг хянаж, харьяа шүүхэд шилжүүлсэн байна6
Түүнчлэн, хэд хэдэн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгавар болгож, хяналтанд ирүүлснийг Нийслэлийн прокурорын газраас хянаад, наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхэнд шийдвэрлэсэн байна.
Тухайлбал, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан 60 тэрбум төгрөг босгож, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, үйл ажиллагааг зохион байгуулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
МАН-ын удирдах албан тушаалтнууд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж 60 тэрбум төгрөг босгохыг завдсан гэх хэрэг хэдэн он дамжин яригдсан.Хамгийн сүүлд буюу өнгөрсөн онд АТГ, ЦЕГ, Тагнуулын байгууллагынхан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас 60 тэрбумын хэргийг сэргээн шалгаж эхэлсэн юм.