Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

60 орчим иргэн угаартаж, ТАВАН хүн амиа алджээ

Өчигдөр /2021.05.25/ шөнө орсон борооны улмаас 60 орчим иргэн угаартаж, 5 хүн нас барсан гэх харамсалтай тоон мэдээлэл байна. Нас барсан иргэдийн гурав нь насанд хүрэгчид бол хоёр нь бага насны хүүхдүүд байна.

Угаартсан болон нас барсан гэх иргэдийн нөхцөл байдалд очиход бороо орсны дараа болон хүйтэрсний дараа гэртээ ус оруулахгүй, цаашлаад дулаанаа алдахгүйн тулд яндангаа сугалж, өрхөө сугалсан байдалтай байсан аж.

Угаартсан иргэдийн ихэнх нь Сонгинохайрхан дүүрэгт байх бөгөөд нас барсан гэх иргэдийн мэдээллийг танилцуулъя.

СХД-ийн 34-р хороо, Толгойтод оршин суух 52 настай эрэгтэй О.Б, 8 настай эрэгтэй Б.Г нар нь монгол гэрт сайжруулсан түлш түлээд угаартсан байдалтай байжээ. Эх сурвалжийн мэдээллээр иргэд унтаагаараа нас барсан бөгөөд төслийн зуухтай байсан аж. Зуухны янданг сугалж, өрх бүтээсэн байдалтай байжээ.

СХД-ийн 43-р хороо, Алтайн 5-502 тоотод оршин суух 21 настай Ц.Ц нь мөн л монгол гэрт сайжруулсан шахмал түлш түлээд угаартсан байдалтай нас барсан байна. Эх сурвалжийн мэдээллээр иргэн хордлогын шинжтэй, бөөлжсөн байдалтай байсан гэх.

Мөн Төв аймгийн Баянчандмань суманд иргэн О.А нь 1 нас 6 сартай хүүхдийн хамт сайжруулсан шахмал түлшинд угаартаж нас баржээ. Түүнчлэн тухайн өрхийн 5 иргэн угаартаж, улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмчлүүлж буй аж.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!