Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

769 тохиолдол шинээр батлагдаж, ТАВАН хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварт цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 8,600 орчим хүнд шинжилгээ хийхэд 769 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдлын тоо нийт 56,621 боллоо.

Мөн хугацаанд 571 хүн эдгэрч эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарсан байна. Одоогоор 4,345 хүн халдварын улмаас эмчлүүлж буй бөгөөд биеийн байдлаар нь ангилбал

хөнгөн 2,198

хүндэвтэр 1,554

хүнд 467

маш хүнд 126 хүн байна.

Харамсалтай нь таван иргэн КОВИД-19 өвчний нэн хүнд хэлбэрээр нас баржээ.Тодруулбал,

 

тавдугаар сарын 20-нд онош нь батлагдсан 66 настай эрэгтэй

тавдугаар сарын 24-нд онош нь батлагдсан 53 настай эмэгтэй

тавдугаар сарын 25-нд онош нь батлагсдан 90 настай эмэгтэй

тавдугаар сарын 28-нд онош нь батлагдсан 88 настай эмэгтэй

тавдугаар сарын 25-нд онош нь батлагдсан 47 настай эрэгтэй нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад КОВИД-19 өвчний нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!