Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

891 хүнээс коронавирусийн халдвар илэрч, ДӨРВӨН хүн нас барлаа

Коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор улсын хэмжээнд хийсэн PCR шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 7,800 орчим хүнд шинжилгээ хийснээс 891 тохиолдол шинээр батлагдлаа. Үүний 890 нь дотоодын халдвар бөгөөд эрүүл мэндийн нэг ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн.

Дотоодын халдвар:

Улаанбаатар хотод 836Орон нутагт 54 тохиолдол бүртгэгдсэн.

КОВИД-19 өвчний нэн хүнд хэлбэрээр дөрвөн хүн нас барлаа. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

32 настай эрэгтэй, 37 настай эмэгтэй, 71 настай эрэгтэй, 83 настай эрэгтэй коронавирусийн халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна” гэлээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын нийт 57,512 тохиолдол батлагдаад байна. Харин сүүлийн 24 цагт 434 хүн бүрэн эдгэрч, эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарснаар эдгэрсэн иргэний тоо 49,754 боллоо.

 

 

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!