Өнөөдөр /2021.06.25/ У.Хүрэлсүх тангараг өргөж, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч боллоо.
Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийг Төрийн далбаанаас адис авч суудлаа эзэлсний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар “Одоо Халтмаагийн Баттулга, Халтмаагийн Хүрэлсүхэд төрийн тамга гардуулна” хэмээн зарласан нь олон нийтийг хөгжөөгөөд амжив.
Ийн зарласны дараа бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч, шинэ Ерөнхийлөгчид Төрийн тамгыг хүндэтгэлтэйгээр өргөн барьсан юм.