Н.Батзаяа буюу /Zayaa Zaya/-г үйлчлүүлэгчид нь манай хотын хамгийн сайн хөмсөг шивдэг гоо сайханч хэмээн нэгэн дуугаар баталдаг. Үүний нэг тод жишээ нь “Mongolian make up” групп дээрх охид бүсгүйчүүдийн “хөмсөг хамгийн сайн шивдэг газар хаана байна” гэх асуултын хариулт. Тэд бие биедээ “Hawai” салоны /Zayaa Zaya/-г хамгийн шилдэг нь хэмээн нэгэн дуугаар санал болгодог. Ингээд манай хотын хамгийн сайн хөмсөг “үйлдвэрлэгч” “Zaya” салоны шивээсчин Н.Батзаяатай ярилцсанаа хүргэж байна.
– Заяаг манай хотын хамгийн гоё хөмсөг шивж, сормуус суулгадаг гэж бүсгүйчүүд нэгэн дуугаар баталдаг. Хэдийнээс энэ салбарт ажиллаж эхэлсэн бэ?
– Баярлалаа. Би 2009 оноос эхэлж шивээс хийж байна. Шивээс хийнэ гэдэг маш их ур чадвар шаардсан ажил. Олон жилийн уйгагүй хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд сая үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд нийцсэн шивээс хийж сурдаг. Бас нэг давуу тал нь би зураач мэргэжилтэй. Учир нь шивээс хийхийн тулд тодорхой хэмжээний мэдрэмжтэй, гарын ур дүйтэй байхыг шаарддаг. Тиймдээ ч зураач хүмүүс энэ төрлийг илүү сонирхож, хөгжлүүлж байгаа болов уу.
– Ер нь шивээс хийхэд хамгийн түрүүнд юуг анхаардаг вэ?
– Тухайн үйлчлүүлэгчийнхээ арьсыг мэдрэх нь хамгийн чухал. Үүнээс шалтгаалан шивээс хийх даралтаа тохируулдаг. Өөрөөр хэлбэл энгийн хуурай, тослог, эмзэг зэрэг арьсанд нь тохируулаад даралтаа тохируулж шивнэ гэсэн үг.
–Хөмсөг бол яах аргагүй тухай хүний нүүрний хэлбэрийг тодорхойлдог нэг хэсэг. Тиймдээ ч охид бүсгүйчүүд маань өөрт тохирсон хэлбэрээр шивүүлэх сонирхолтой болж?
– Санал нэг байна. Хөмсөг бол хүнийг зөв төрхтэй харагдах эсэхийг тодорхойлдог нэг элемент. Хүний нүүр тэнцүү гурав хуваагддаг. Дух, хамар хоёрыг хөмсөг тэнцүүлдэг. Гэтэл зарим үйлчлүүлэгчид хөмсөгөө нүдтэйгээ ойр байвал гоё гэдэг. Нүдтэйгээ хэтэрхий ойр байвал нүүрний харьцаа алдагдчихна шүү дээ. Нүүрний харьцаа алдагдвал царай дарагддаг. Хичнээн сайхан нүд хөмсөг байгаад нэмэргүй. Ихэнх бүсгүйчүүд хөмсөгөө жижиг толинд хараад буруу будчихдаг. Үүндээ дасчихсан байдаг.
– Шивээс хийлгэхэд тохиромжтой хугацаа гэж байдаг уу?
– Хөмсөгний шивээсийг хэт халууны улиралд хийвэл тогтох чанар нь багасдаг. Учир нь хөлс ялгардаг. Тиймээс хүйтний удиралд хийлгэх нь илүү тохиромжтой. Харин уруулын шивээсийг халууны удиралд хийлгэдэг. Хүйтний улиралд хийвэл халуун, хүйтэн харшилдаг. Уруул бол маш мэдрэмгий арьстай. Тиймээс халуун ногоотой хоол, архи, дарс, сармис хэрэглэвэл бидний хэлдгээр хомхой гарна. Бас уруулын арьс бусад арьсыг бодоход гуужилт их явагддаг учир шивээсний тогтоц муу байдаг.
– Шивээс хийлгэхэд хэр их хугацаа ордог вэ?
– Эхлээд шивэх хөмсөгөө зурдаг. Хэрвээ зурсан хөмсөг үйлчлүүлэгчид таалагдаж байвал мэдээ алдуулах тосоо түрхээд 15-20 минут хүлээнэ. Үүний дараа 15-20 минутын хугацаанд шивэлт хийгддэг. Ойролцоогоор 1 цаг шаарддаг. Тэгэхээр үйлчлүүлэгчид маань цагаа сайн тохируулах хэрэгтэй.
– Техник технологи хөгжихийн хэрээр шивээс хийдэг багаж, хэрэгсэл ч улам боловсронгуй болсоор байна. Таны хувьд гэхэд л цахилгаан багаж хэрэглэж байна шүү дээ?
– Миний хэрэглэж байгаа цахилгаан багаж ашиглахад их хэцүү. Хөдөлгөөнтэй байдаг болохоор хэр баргийн хүн шивж чадахгүй. Хоёроос дээш ашиглаж байж гарт ордог эд. Өмнө нь дан ганц зүүгээр шивдэг байсан. Харин одоо хүндрүүлэгчтэй, хурдаа тохируулдаг гээд төрөл нь олширсоор байгаа.
– Зарим хүмүүсийн шивүүлсэн хөмсөг төд удалгүй арилчихсан тохиолдол цөөнгүй байна. Энэ нь юутай холбоотой юм бол?
– Арьсыг хэт их гэмтээж шивбэл будаг нь тогтдоггүй. Үүнэээс болж тав их тогтдог. Мөн тухайн шивээсчин арьсаа мэдрэлгүй хэт их хөнгөн шивсэн байж болно. Эсвэл гам барилтаа муу хийснээс болж арилдаг тал бий.
– Ер нь шивээс аль аль талын хариуцлагаас ихээхэн хамаардаг бололтой. Шивээсчин нь арьсаа мэдрэх, үйлчлүүлэгч нь гамаа барих гээд л?
– Гам барилтыг зайлшгүй хийх хэрэгтэй. Гэхдээ хэвийн арьстай эмэгтэйчүүдэд гам барилтыг яс барих хэрэгтэй гэж зөвлөдөггүй. Харин тослог ихтэй, тэлэлттэй, арьсны бүтэц муутай үйлчлүүлэгчдэдээ зайлшгүй гам барих хэрэгтэйг сануулдаг. Гам барилт гэдэг нь шивээс хийлгэсний дараах 3-7 хоногт хөмсөгөндөө ус, тос, крем пудр хүргэж болохгүйг хэлж байгаа юм. Хэрвээ ус хүргэвэл будаг угаагдчихдаг. Мөн хөлөрч болохгүй. Ус хөлс, ижил шинж чанартай. Крем, тос хөмсөгний будагтай холиолдвол өнгө нь хувирдаг. Бас будагны хамгийн хөнгөн элемент болох шаргал будгийг арилгачихдаг. Түүнчлэн гам барьж байх хугацаандаа вазелин тос заавал түрхэх ёстой. Ингэхдээ үрж биш товшиж түрхэнэ. Бас нэг заавал сануулж хэлэх ёстой зүйл бол химийн гаралтай зүйл хэрэглэхийг хатуу хориглодог. Хөмсөгөө шивүүлсний дараа үсэндээ хими хийлгэснээс болж духгүй болж байсан тохиолдол байдаг учир үүнийг маш сайн анхаарах хэрэгтэй.
– Заавал давтан хийлгэх шаардлагатай юу?
– Давтан хийх шаардлагатай арьс гэж байна. Тогтох чанар муутай, тослог, тэлэлт ихтэй арьс эдгэхдээ хэлбэрээ эвддэг. Тиймээс заавал давтан хийлгэх шаардлагатай. Харин ахимаг насны хүмүүс давтан хийх шаардлагагүй. Учир нь энэ насны хүмүүсийн арьс нь зузаан байдаг тул шивээс маш сайн ордог. Ер нь хүний арьс гурван сар тутам гууждаг. Гуужилт явагдах тусам шивээсний өнгө нэг өнгөөр буурдаг. Тэгэхээр энэ хугацааны дараа давтан хийлгээд явбал таны хөмсөг хэзээ ч бүдгэрэхгүй. Ингэхдээ найдвартай шивээсчнээрээ давтангаа хийлгээд явбал эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй.
– Гоо сайхны үйлчилгээний тухайд реклам биш үнэн зөв, хэрэгтэй мэдээлэл чухал л даа. Тэр үүднээс таныг зөвлөгөөний буландаа урьсан хэрэг. хаягаа хэлж өгөх үү?
-Манай хаяг: Баруун 4 зам, Гранд плаза 6 давхар 6б.
Утас: 97113388
Цахим хаяг: Zaya goo saihanii shiwees