МАЛЧДАА ТӨЛӨӨЛНӨ ГЭЭД “ОЮУТОЛГОЙ” ХХК-ААС ТЕНДЕР АВСАН ДАРГА НАР ХЭН БЭ?
Мөн малчидтай болон орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай хийсэн гэрээнийхээ дагуу Ханбогд сумын иргэдийг ажилд авдаггүй, үүнийгээ тайлбарлахдаа нутгийн иргэдийг мэдлэг мэргэжилгүй гэх мэтээр доромжилж тавалсаар иржээ.
Хамгийн хачирхалтай нь тус компанийн энэхүү хариуцлагагүй үйлдэлд хяналт тавьж, иргэдийнхээ өмнөөх ажиллах учиртай орон нутгийн удирдлагууд нь бүгд “Оюутолгой” ХХК-тай өөрийн хувийн бизнесээр холбогдож, амаа үдүүлэн нутгийн иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, өөрсдийн хувийн эрх ашгаа хамгаалсаар өнөөг хүрсэн гэдгийг нутгийн иргэд хэлж байна.
Тухайлбал гэрээс нь 12 кг алт гарч, хуулийн байгууллагад шалгуулах болсон Ханбогд сумын засаг дарга Х.Нэхийт л гэхэд 2011 оноос ОюуТолгой төслийн үйлдвэрийн усан хангамжийн барилгын ажил гүйцэтгэгч “JDCC” ХХК-ийн БНХАУ-аас ажилтан нийлүүлдэг компанийн захиралаар ажллаж байсан. Мөн түүний хамаарал бүхий “Ханбогд тээвэр ложистик” ХХК нь “Оюутолгой” ХХК-ийн баяжмалыг БНХАУ-руу тээвэрлэх гэрээтэй хамтран ажилладаг байгуулага юм.
Мөн Ханбогд сумын ИТХ-ын төлөөлөгч Хашбаатар нь Өгөөмөр Гавилууд” ХХК-ийн Ерөнхий захиралаад ажилладаг бөгөөд Оюутолгой ХХК-тай “Ажиллах хүн, мэргэжилтэн” нийлүүлэх гэрээтэй хамтран ажилладаг байна.
Энэ мэтээр Ханбогд сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчдийн хамаарал бүхий аж ахуй нэгжүүдийн дэийлэнх нь Оюутолгой ХХК-тай хамтран ажиллаж тус компаиад тендер, ажил авч байгаа нь ашиг сонирхлын маш том зөрчлийг харуулж байна гэж нутгийн иргэд үзэж байна.