Мэдээ Онцлох мэдээ Улс төр

Улс төрийн мэдрэмжтэй, нийгмийн зүгээс тавьж буй шаардлагуудыг хүлээж авах хүнийг томилно

Засгийн газрын хуралдааны дараа хотын дарга Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Агаар орчны бохирдол хариуцсан орлогч, Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга нарыг ажлаас чөлөөлсөн. Улс төрийн мэдрэмжтэй, нийгмээ сонсдог, нийгмийн зүгээс тавьж буй шахалт шаардлагуудыг хүлээж авах шаардлагатай хүнийг оронд нь томилно.

Хэн нэгэнд буруу өгөхөөс илүү Улаанбаатарын иргэдийн хүсэн хүлээж байгаа утааны асуудлыг шийдэх. Асуудлын шалтгаан юунаас болов гэдэг чухал. Зарим нь зууханд буруу өгч байгаа бол зарим нь түлшний чанар стандарт ярьж байна.

2021 оны түлштэй харьцуулахад энэ жилийнх шаталт удаан байна гэж иргэд мэдээлж байгаа. Хариуцаж байгаа хүмүүсээрээ шалгуулсан. Зөрүүгүй байна билээ. Тиймээс технологийн шийдлийн асуудлыг шийдүүлэхээр үүрэг даалгавар өгсөн.

Тэрний буруу гэхээс илүү шалтгааныг олоод түүний засах ёстой. Утаа бүх нийтийн асуудал. Шүүмжлэлийг хүлээж авч, шалтгааныг олох ёстой.

Ард иргэдийн хэлж байгааг бодож, үг хэлээ цэгнэх ёстой гэж бодож байна. Д.Ихбаярыг ярилцлага өгснөөс болоогүй, утааны асуудлаас болж ажлаас чөлөөлсөн. МАН хариуцлага тооцож чаддаг улс төрийн хүчин. Ерөнхий сайд хатуу байр суурьтай байгаа” гэв.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!