Мэдээ Онцлох мэдээ

Засгийн газар мэтгэлцээнийг мурьж, иргэдээ МҮОНРТ-ийн гадаа зогсоов

Комедиан Д.Амартүвшин, “No Double Standard” хөдөлгөөний идэвхтэн Д.Монголхүү нарын иргэдийн төлөөлөл өчигдөр /2022.01.19/ Засгийн газартай мэтгэлцэхээр МҮОНРТ дээр ирсэн ч хоосон буцав.

МҮОНРТ-ийн зүгээс иргэдийн төлөөллийн хүсэлтийг хүлээн авч, мэтгэлцээнд нь зориулан студи болон эфирийн цаг гаргаж өгөөд байсан юм. Харин уг товлосон цагт иргэд ирсэн ч Засгийн газраас ирээгүй тул мэтгэлцээн болсонгүй.

Иргэд Засгийн газрын ХМОНХГ-т хандан мэтгэлцээнд урьсан ч албан ёсны хариуг бичгээр ирүүлээгүй байна. Засгийн газрын бодлого шийдвэр, улс  орны нөхцөл байдлын талаар  иргэд асуулга тавьж, мэтгэлцэхээр төлөвлөсөн байв.

МҮОНРТ-ийн хувьд зохион байгуулах үүрэг хүлээгээгүй, эфирийн цаг бэлдэж оролцсон ч нэгэнт нөгөө талын төлөөлөл ирээгүй тул Д.Амартүвшин, Д.Монголхүү нарыг оруулаагүй байна. Харин иргэд ядаж “Мэтгэлцээнд урьсан боловч Засгийн газар ирсэнгүй” гэсэн богино тайлбарыг оногдсон эфирийн цагтаа хэлэх хүсэлтэй байсан тул гомдолтой буйгаа илэрхийлж байгаа юм.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!