Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Ц.Анандбазарын асуудлаар Б.Сүндэрьяагаас дахин байцаалт авчээ

 Ц. Анандбазарыг өнгөрсөн аравдугаар сарын 20-ны үед Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан.

Ингэснээр Ерөнхий прокурор УИХ-д түүнийг эргүүлэн татах бичиг хүргүүлэх нөхцөл бүрдсэн бөгөөд бичгээ хүргүүлсэн тохиолдолд УИХ 48 цагийн дотор хуралдаж, шийдвэрлэхээр хуультай юм.

Гэтэл түүнээс хойш бараг гурван сарын хугацаа өнгөрсөн ч Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан түүнийг эгүүлэн татах бичиг УИХ-д оруулж ирээгүй байна.

Тэгвэл Ц.Анандбазарын хэрэгтэй холбоотойгоор иргэн Б.Сүндэрьяагаас цагдаагийн байгууллага дахин мэдүүлэг авчээ. Тэрбээр энэ талаар сошиал хуудастаа бичихдээ “Яг одоо би байцаалт өгөх гээд Цагдаагийн газрын үүдэнд сууж байна. Яг энэ мэдрэмжийг мэдрэхээр хаашаа ч хамаагүй зугтаамаар үхмээр санагддаг. Хүүхдүүдтэйгээ хичээлээ заагаад л овоо сэргэлэн цовоо байсан юмсан. Муухай гэсэн дурсамж бүр Ц.Анандбазартай холбоотой. Энэ бүрийг нэг бүрчлэн санаж олон цагийн байцаалтаар дахин дахин ярина гэдэг хуучин аймшигтай мэдрэмжүүдийг мэдэрч яг там шиг санагдаж байна” гэжээ.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!