Амьдрал Зөвлөгөө Мэдээ Онцлох мэдээ СЕНСАЦИ Трэнд Улс төр Шар мэдээ

“Гок”-ын Х.Бадамсүрэн Чөлөөт бөхийг толгойлж, тивд данстай спортод эзэн суулаа

Монголын Чөлөөт Бөхийн Холбооны ээлжит бус их хурал 2022 оны гуравдугаар сарын 19-ний өдөр болж, МЧБХ-ны дүрэм шинэчлэн баталж, Удирдах зөвлөлийн гишүүд, Ерөнхийлөгчөө сонгосон.

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн материалыг гуравдугаар сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авсан юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн сунгаанд Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн бүртгүүлжээ. Улмаар хуралд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар МЧБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгосон байна.

Олон нийт дунд энэ өвгөн ахад сэтэр дутсан юм болов уу. Монголын чөлөөт бөхийн холбоогоор яах гэсэн юм бол хэмээн шүүмжлэх. Өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг Боксын холбооны Ерөнхийлөгч болоход яг ийм шүүмжлэл өрнөж байв.

Ерөөсөө улс төрийн алба хашиж буй хүн давхар төрийн бус байгууллага тэргүүлэх нь зөв үү. Эрх мэдэл, албан тушаалаар далайлгаж, өөрийн бус салбарын үйл ажиллагаанд оролцож явах нь тэдэнд ямар ашигтай байдаг юм бол. Х.Бадамсүрэн гуайн хувьд Эрдэнэт үйлдвэрийнхээ ажлаа хийж, тэнд ажилладаг олон мянган хүний эрх ашгийг хамгаалаад, удирдлагаар хангаад явж байхад хангалттай. Гэтэл тэрбээр МЧБХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдож, тивд данстай спортын төрөлд эзэн суулаа.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!