Дуучин Г.Анхмаа “3 охин” хамтлагаас гадуур бие даасан хэд хэдэн уран бүтээл туурвиж, урлагийн ертөнцөд хит болгоод удалгүй бие давхар болсон. Худалдаа хөгжлийн банкны захиралтай дэр нэгтгэж, хэнз үрийг нь үнэрлүүлсэн тэрбээр өдгөө биеэ тордож, жоохоныгоо асарсан шиг аз жаргалд умбан явна. Төрснөөсөө хойш нам жимхэн байсан тэрбээр саяхны цастай өдөр уулын мухарт, модны захад ийм нэгэн баяр баясалтай зургаа даруулан постолжээ. Нөхөр нь санхүүгийн зах зээлд дэгэн догон хүндхэн байгаа ч гэргий, хүүхэд нь цэвэр агаарт биесээ тордсон шиг хавартай золгож байна.