Юутай ч “сахал” гэх Д.Эрдэнэбилэгийн Худалдаа хөгжлийн банк нь Засгийн газраас “Цемент Шохой” компанийг төрийн өмчид авах шийдвэр гарахаас нэг хоногийн өмнө болон шийдвэр гарсан тухайн өдөрт нь 3 удаагийн татан авалтаар нийт 4.3 тэрбум төгрөгийг компанийн данснаас зөвшөөрөлгүй гарган авсан байна. Одоо ажилчид цалингүй, нэмээд татварт 20 тэрбум төгрөгийн өртэй, данс хаалттай. Тэрчлэн түлш, түүхийн эдийн нөөцийн хомсдолоос цемент, шохойн үйлдвэрлэл тасалдах эрсдэлд хүрч байгаа аж.
Энэ тухай бухимдсан Лүндэгийн Наранбаатар “Ёстой цөлмөжээ. Ажилчдын бухимдлыг үүсгэж төр уруу турхирах, цементийн нийлүүлэлтийг тасалдуулах гэсэн хорлон сүйтгэх ажиллагаа гэж харж байна. АТГ-т шалгуулна” хэмээн бухимдлаа илэрхийлэв.