Амьдрал Мэдээ Онцлох мэдээ СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ Шар мэдээ

С.Бямбацогт “Намайг түдгэлзүүлэх саналд битгий дэмжсэн кноп дараач” гэж гишүүдийг гуйжээ

Хөгжлийн банканд холбогдох асуудлаар хэд хэдэн УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх нөхцөл байдал үүсээд буй. УИХ-ын тухай хуулиар, Улсын Ерөнхий прокурор санал гаргаснаар, 24 цагийн дотор чуулган ээлжит бусаар хуралдан, тухайн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцдэг.

Улс төрийн хүрээнд мэдээлэгдэж буйгаар, Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан: Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, С.Бямбацогт болон Л.Энх-Амгалан, Ч.Ундрам нарын гишүүд дээр түдгэлзүүлэх санал өгөхөөр буй.

Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдээр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулна” гэж мэдэгдэл хийснээр дээрх жагсаалтад нэрлэгдсэн бусад гишүүдийг баахан сандаргав. Гэхдээ энэ нь шударга нэрийн доорх хуурамч мэдэгдэл байсан юм. Учир нь УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэхийг зөвхөн Ерөнхий прокурор л санал оруулж байж УИХ шийддэг. Харин чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бол өөр хэрэг. Тэгвэл энэ асуудал массыг доргиох байх гэж айсан зарим гишүүн нэлээн сандарсан сурагтай.

Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт амралтын өдрүүдээр гишүүдтэй холбогдож, “Намайг түдгэлзүүлэх санал орж ирвэл битгий кноп дараарай” гэсэн агуулгаар ханджээ. Дээр дурдсанчлан, хэрэв Б.Жаргалсайхан прокурор УИХ-д хүсэлт гаргавал 24 цагийн дотор асуудлыг шуурхай хэлэлцэнэ. Ингээд хаалттай журмаар санал хураах юм.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!