“Голомт”-ын Баясгалан, Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын “но”-г дэлгэж, 4 сая доллар алдсан тухайгаа ярьсаар Тордайн Ганболд олны итгэлийг хүлээсэн. Нэг л өдөр талбай дээр микрофон барьж гарч ирээд шударга үнэний төлөө тэмцэхээ илэрхийлж байсан тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл үзэх санаатай байсан гэдэг. Улс төрд ихээхэн том санаа агуулж, ADM койноо ч гаргаад амжсан тэрбээр гэргийгээсээ салснаа үсний засалтаараа илэрхийлсэн. Ихэнхидээ эмэгтэйчүүд амьдралдаа өөрчлөлт хийж байгаагаа үсээ эрс тэс засч, хайчилснаар харуулдаг бол Т.Ганболд нэг л өглөө гитлер төрхийг өөртөө шингээсэн. Герман боловсрол, хүмүүжлээр өөрийнхөө залуу насыг бүтээсэнтэй нь ч холбоотой байж мэдэх. Ямартай ч үхэр жилийн бөгсөн дээр гэргий А.Янжингажидаасаа албан ёсоор салж, хоёр тийш болсон тэрбээр 9911-тэй дугаар, унаж явсан машиныг нь хүртэл хураан авч хатуурхсан тухай сонсогдох боллоо. Уг нь эхнэрээсээ салаагүй ганц хүн хэмээн өөрийгөө бахархалтай нь аргагүй цоллож байсан ч өдгөө түүнийг юу өөрчилснийг таашгүй.