Жүжигчин Б.Цэцэгийг “Хадаг” киногоор нь мэддэг байсан бол өдгөө “Яагаав, нөгөө турдаг Цэцэг” гэцгээдэг болж. Жирэмсэн байх хугацаандаа илүүдэл жинд өртсөн тэрбээр эмээ бандааш өмсчихсөн авгай төрхөө хараад гэнэт “сэрсэн” гэдэг. Ингээд жингээ хасахаар шийдсэн нь жүжигчин байх үеэс нь илүү олны танил болгосон.
Эмэгтэй хүн бүр гуалиг байхыг хүсдэг. Харин энэ хүслээ биелүүлж чадсан нь ховор. Б.Цэцэг энэ тухайд ялалт байгуулсан. Зарим нэг нь түүнийг “Турснаа дэлхийг аварсан мэт гайхуулдаг цаг үед амьдарч байна” хэмээн шүүмжилдэг. Үнэндээ ч таргалах, турах нь тухайн хүнээс л хамаардаг нь үнэн. Гэсэн ч Б.Цэцэг үүнийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлчихээд “Турсан хүн яадгийг хараарай” гэсэн шиг олон нийтийн арга хэмжээг чимж явна.
p