Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ

Унаач хүүхэд нас барчихаад байхад Уяачдын холбооныхон гашуудах нь битгий хэл сагс тоглож наадав

 

“Монгол уяач-2022” зөвлөгөөн-спорт наадмын Сагсан бөмбөгийн тэмцээн дөрөвдүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Спортын ордонд ёслол төгөлдөр, өрнүүн сайхан болж өндөрлөсөн. Харамсалтай нь тэдгээр өдрүүдэд нэгэн өрх унаач хүүгээ алдаад 14 хоног ч болоогүй байсан юм.

Морь унаж явсан 11 настай хүү дөрөвдүгээр сарын 11-ний өдөр мориноосоо унаж, шархаа даалгүй амиа алдсан. Энэ талаар цагдаагийн албанаас тодруулахад “Энэхүү хэргийг Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Энэ хэргийн талаарх мэдээлэл дөрөвдүгээр сарын 11-ний 19:59 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Талийгаачийг уралдааны үеэр эсвэл үсэргээ, сунгааны үеэр унасан эсэх нь тодорхойгүй байна. Шалгалтын явцад бусад мэдээлэл тодорхой болно” гэсэн.

Уг нь өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг Засгийн газрын хуралдаанаас хориглосон. Мөн жил бүрийн хаврын Тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1-н хүртэл хугацаанд болох уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон байдаг. Харин уяачдад Монгол Улсын хууль, журам огтоос хамаагүй байсаар ирсэн бөгөөд наадам хүртэл хөдөө орон нутгаар олон янзын сунгаа, уралдаан болсоор байна.

Монголын Морин Спорт уяачдын холбоо гэж байгууллага Г.Пунцагбалжир, У.Буяндэлгэр, Д.Бат-Эрдэнэ, М.Энхболд тэргүүнүүдтэй байсан. Сүүлд 2019 онд Ц.Батсайхан уг холбооны тэргүүнээр сонгогдсон. Холбоо хуваагдаж, зарим уяачид эндээ харьяалагдан үлдсэн. Тиймдээ ч хүмүүсээ тогтоочих, холбоо сүлбээг нь сайжруулчих санаатай ММСУХ үе үе хурал зөвлөгөөн хийж, уулзалдах болсон. Хэдийгээр тэд уулзалдаж, хуралдах нь элбэг ч хамгийн эмзэг сэдэв болсон унаач хүүхдийн эрүүл мэнд, амь насны төлөө хэр анхаарал тавьж байна вэ. Өөрсдийн зугаар цэнгэлийн төлөө бяцхан үрсийн ирээдүйг эрсдэлд оруулдаг атал хамгийн сүүлийн энэхүү эмгэнэлт явдлын дараа тэд ийнхүү гашуудах нь битгий хэл тоглож, наадаад явцгааж байж. Тэгэхээр уг холбооны тэргүүн Ц.Батсайхан болон удирдлагууд хэн болохоо үүгээр харуулж байна. Жаргал, зовлон хэнд ч ирдэг. Гагцхүү өдөр болгон тохиолдоод байдаггүй ийм эмгэнэлт асуудалд анхаарал тавьж, ядаж 49 хоногийг нь гүйцээсний дараа тоглоом наадмаа хөөцөлдөж яваагүй нь харамсалтай. Унаач хүүхдийн асуудал морьныхон байтугай Монгол, цаашлаад дэлхийн анхаарал татахуйц эмзэг сэдэв болчихоод байхад 21 дүгээр зууны уяачид иймэрхүү л мангардуу үйл явдал, үзэл бодолтой хүмүүс байна даа. Ингэж холбоог удирдахгүй ээ. Бодлогын төвшинд, ахицын төвшинд ажил хийхгүй юм бол Ц.Батсайхан мэтийн тэргүүн хоёр, гурав хуваагдаад тогтож ядаж байгаа байр сууриа авч үлдэх гээд ч яадаг юм. Хүний амьны дэргэд хөөрхий наад суудал чинь өнгөц төдий зүйл, хүн бай уяачид аа.

 

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!